Мэдээ, мэдээлэл
"Эрдмийн баяр" хичээлийн шинэ жил эхэллээ /Нийтэлсэн: 2010-09-01/
Биедээ томдсон цvнх vvрсэн бяцхан сурагчид ээж, аавдаа хөтлvvлэн эрдмийн өргөөнд хөл тавин орж байна.

Энэ хичээлийн жилд Багануур дүүргийн хэмжээнд 6 цэцэрлэгт 1355 хvvхэд, ерөнхий боловсролын 4 сургуульд 5379 сурагч эрдэм номын их далайд анх хөл тавьж буй 448 мянган зургаан настан сургуулийн босго алхах бол Багануур дүүргийн  хэмжээнд 299  багш ажиллаж байна.

Хичээлийн шинэ жил гэдэг сурагчдын анхны vсгээ бичих дэвтэртэй адил шинэ зvйл. Тэр дэвтэр дээр дандаа онц дvн байгаасай. Номон дээр буй бvх боломжийг Та бvхэн ашиглаасай. Сургууль бол хvvхэд, эцэг эх, багш нарын бvтээлч ажиллагааны талбар юм шvv"  
"Эрдмийн баяр" сонин содон зvйлсээр дvvрэн байж, бяцхан багачууд, сурагч, оюутан залуус эрдэм номын их ажилдаа шамдлаа. Та бvхний эрдмийн их vйлс өөдрөг байх болтугай.
 
Иргэдийн анхааралд
Хишиг хувиа авахын тулд иргэн та иргэний шинэчлэсэн бүртгэлээ заавал хийлгэсэн байх ёстой бөгөөд шинэчлэсэн бүртгэлд бүртгүүлснээс хойш 1 сарын дараа таны бүртгэл иргэний бүртгэлээс баталгаажиж ирэх болно.Ингэсэнээр та хишиг хувиа авах бололцоотой болно гэдгийг анхаарна уу !
Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс долоо хоног бүрийн даваа гарагт бүртгэлд хамрагдсан иргэдийн нэрсийг  Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний хэлтэст ирүүлэх бөгөөд ирсэн даруйд нь харгалзах банкуудад нэрсийг өгөх болно.Иймд иргэн та харгалзах банкуудад очиж нэрээ шүүлгэн мөнгөө авна уу !

Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Хэлтэс
 
Уул уурхайн компаниудын үйл ажиллагааг шалгаж байна /Нийтэлсэн: 2010-08-11/
МХЕГ-ын дарга, БОАЖЯ-ны сайдын баталсан удирдамжийн дагуу монгол улсын нийт нутаг дэвсгэрт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-дийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Энэхүү шалгалтыг зургадугаар сарын 15-аас наймдугаар сарын 1-ны хооронд хийсэн бөгөөд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудаас бусад бүх аймаг, сумдад үйл ажиллагаа явуулж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд хамрагдсан байна.

Дэлгэрэнгүй унших...
 
Ирэх сараас цагдаа замын голд зогсохоо болино /Нийтэлсэн: 2010-08-11/
Нийслэлийн замын хөдөлгөөнийг камержуулах зорилготойгоор Засгийн газраас эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 12.8 сая ам.долларын БНСУ-ын тусламжаар техникийн шинэчлэл хийгдэж, энэ ажил амжилттай явж байгаа билээ.

Дүрэм зөрчсөн жолооч нарыг бултах газаргүй болгож буй энэ үйл ажиллагааг эрхлэн явуулах агентлагийг Нийслэлийн дэргэд байгуулж, Замын цагдаагийн газрын Шуурхай удирдлагын төв энэ бүтцэд хамрагдан ажиллаж байна.
Дэлгэрэнгүй унших...
 
Багануур дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн баяр наадам Íèéòýëñýí /2010.08.03/
Багануур дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ойн баярыг 07-р сарын 23, 24, 25-ны өдрүүдэд өргөн дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүлээ. Ойн баяр 07 сарын 23-ны өдөр Баярын хурлын үйл ажиллагаагаар эхэлсэн ба 320 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.
Энэ жилийн хувьд Монгол улсын хэмжээнд Хөдөлмөрийн баатар ганц төрсөн нь манай дүүргийн иргэн, уурхайчин Баттөмөрийн Баатар байсан нь баяр дээр баяр нэмсэн сайхан үйл явдал болсон билээ. Төрөлх дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө, хөдөлмөр бүтээлээ зориулж, ажил үйлсээрээ хамт олноо хошуучлан ажилласан иргэдийг шагнаж урамшууллаа.
Дэлгэрэнгүй унших...
 
«ЭхлэлӨмнөх12ДараахТөгсгөл»

Хуудас 1 -н 2